Буга

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний зохисгүй үйл ажиллагааны шууд болон дам нөлөөгөөр байгалийн баялагийн нөөц, түүний дотроос дэлхийн амьтан, ургамлын аймаг хамгийн ихээр хөнөөгдөж байна. 
Олон арван ховор амьтан, ургамлын нөөц хомсдон, тархац нутаг хумигдаж, устаж үгүй болох аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Олон улсын болон Монгол Улсын төрийн урт хугацааны бодлого чухал байгаа юм. Устаад байгаа /Улаан чоно, Соргог бөхөн/, устах аюулд орсон /Мазаалай баавгай, Хар мөрний молцог хандгай зэрэг/ болон устаж болзошгүй амьтан, ургамлыг хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг мөрдүүлэх, тэдгээрийг мөхлөөс авран хамгаалах, өсгөн үржүүлэх, тарьж ургуулах зорилготой 1987 онд анхны Улаан ном хэвлэгдэж байжээ. Нөгөө талаас ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа гол хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа юм. 
Монголчууд XII зуунаас ан амьтнаа дархлан хамгаалж, 1922 оноос загас агнуурын, 1925 оноос загас, ан амьтан агнах хуулийг баталсан байна. 

Comments

Popular posts from this blog

Янгир

Монгол дахь цоохор ирвэсийн ач холбогдол