Янгир
Дэлхий дээр найман зүйлийн зэрлэг ямаа байдаг. Түүний нэг нь янгир бөгеөд манай улсын Алтайн өвөр говь болон Хангайн гол нуруу, Хөвсгөлийн зарим уулсын ойн бүсээс дээшхи асга хадаар нутагладаг. Эрэгчинг тэх гэнэ. Тэх арагшаа махийсан 75-140 сантиметр урт эвэртэй, биеийн урт нь 130-160 сантиметр, жин нь 100-150 килограмм, өндөр нь сэрвээгээрээ 70-110 сантиметр хүрнэ. Янгир хээлээ зургаан сар орчим тээж, тавдугаар сарын дунд үеэр төллөн, голдуу нэг хааяа ихэр ишиг гаргана.
Comments
Post a Comment